
Өвөрхангай аймаг дахь Стандарт Хэмжилзүйн хэлтсээс уг өдрөөр “Өвөрхангайд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. үзэсгэлэнд Стандарт хэмжилзүйн хэлтсээс тохирлын гэрчилгээ авсан 19 байгууллага оролцож бүтээгдэхүүнээ сурталчилсан бөгөөд Дэлгэрэх хүнс ХК “Шилдэг оролцогч”, “Мөнгөн өргөө” гэрийн модны үйлдвэр нь “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр тус тус шалгарсан байна.
Б.Батчимэг