Жендэрийн хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Жендэрийн хуулийн төслийг хэлэлцэнэ

Төрийн ордонд өнөөдөр УИХ дахь МАХН, Ардчилсан намын бүлгүүд болон Ажлын хэсгүүдийн хуралдаантай.

Ажлын хэсгийн хуралдааныг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаанаар эхлүүлэхээр болжээ.

Мөн үдээс хойш Төрийн дээд цол, одон, медалийн тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим зарлиг, тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Монгол Улсын цол, Төрийн шагнал, одон медалийн тодорхойлолт батлах тухай, “Төрийн албаны гавъяат ажилтан” цол бий болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “А” танхимд, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд тус тус болно.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж