“Газпромын” топ-менежер өөрийгөө бууджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.17-нд нийтлэгдсэн

“Газпромын” топ-менежер өөрийгөө бууджээ

Москвагийн баруун хэсэгт “Газпром” компанийн санхүү, эдийн засгийн газрын орлогч дарга Сергей Клюкагийн цогцсыг олсон бөгөөд хууль хяналтын байгууллагын мэдээллээр топ-менежер толгойдоо буудуулснаас нас барсан байв. Цогцсыг гудамжинд зогсож байсан түүний машин дотроос олсон байна.

Тэрээр амиа хорлосон байж магадгүй гэнэ. Үүний зэрэгцээ “РБК” сайтаар “Газпромын” өндөр тушаалтны цогцостой машин гараашдаа байсан гэж мэдээлсэн байна. Мөн хэргийн газраас цагдаа нар CZ-75 маркийн гар бууг олсон гэнэ.

Life News порталын мэдээлснээр сүүлийн удаа 36 настай Сергей Клюкаг бямба гариг амьд харсан ба тэрээр өглөөний таван цагт ахыгаа угтахаар Москвагийн нэг буудлын зүг явсан гэнэ. Хэдэн цагийн дараа ах нь түүнийг угтсангүй гээд ирсэн учраас гэрийнхэн нь цагдаад ханджээ. Цагдаа нар түүнийг гарааш дахь машинаас нь үхсэн байснаар олсон гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж