Өсвөрийн сумочид гурван мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.17-нд нийтлэгдсэн

Өсвөрийн сумочид гурван мөнгөн медаль хүртлээ

Польш улсын нийслэл Варшав хотод энэ сарын 16, 17-ны өдрүүдэд сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн болж байна. Манай баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөр ба насанд хүрэгчидийн ангилалд эрэгтэй, эмэгтэй жин болон баг хоорондын барилдааны бүх төрөлд ороцож байгаа юм.Тэмцээний эхний өдөр 15 орны 94 эрэгтэй, эмэгтэй өсвөрийн сумочид уран мэх, хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Эрэгтэй хүнд жинд Аварга дунд сургуулийн оюутан Даваасүрэнгийн Аззаяа, үнэмлэхүй жинд Түгээмэл дунд сургуулийн сурагч Батжаргалын Тэмүүлэн, эмэгтэй дунд жинд Мөнхмагнайн Хоролсүрэн нар урамтай сайхан барилдаж мөнгөн медаль хүртлээ. Өнөөдөр улсын заан Ц.Мягмарсүрэн ерөнхий дасгалжуулагчтай Улсын арслан Б.Ганбат тэргүүтэй манай бөхчүүд насанд хүрэгчдийн дэлхийн аваргаа шалгаруулах тэмцээнд хүч үзнэ.
 

Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөрийн тамирчидын медаль хүртсэн байдал:

Хөнгөн жин эмэгтэй:
1. К.Наталиа Польш        Kolinerzak, Natalia (POL)    
2. Д.Франциель Бразил        Da Costa, Dorotaia Francielie (BRA)
3. М.Саяака    Япон            Matusuo, Sayaka (JPN)
3. Х.Элена Орос            Khlytina, Elena (RUS)

Дунд жин эмэгтэй:
1. М.Эп Эстон            Mae, Epp (EST)
2. М.Хоролсүрэн Монгол         Munkhmagnai, Khorolsuren (MGL)
3. И.Яоханиак Польш        Jochaniak, Jagoda (POL)
3. Я.Мику Япон            Yamanaka, Miku (JPN)

Хүнд жин эмэгтэй:
1. Б.Тэтиана Украйн        Borysova, Tetyana (UKR)
2. Я.Азуми Япон            Yachi, Asumi (JPN)
3. Ф.Натаны Брисола Бразил    Freitas, Natany Brisola (BRA)
3. Г.Екатэрина Орос        Gordeeva, Ekaterina (RUS)

Үнэмлэхүй жин эмэгтэй:
1. У.Юка Япон            UETA, Yuka (JPN)
2. П.Олга Украйн            Pashkova, Olga (UKR)
3. В.Габриела Болгар        Vasileva, Gabriela (BUL)
3. Ш.Элена Орос            Shitikova, Elena (RUS)

Хөнгөн жин эрэгтэй:
1. С.Намиг    Азбержан        Sadigov, Namig (AZE)
2. В.Казуки Япон            Wauke, Kazuki (JPN)
3. Х.Владимир Орос        Chayka, Vladimir (RUS)
3. Н.Олександр Украйн        Nesmekh, Oleksandr (UKR)

Дунд жин эрэгтэй:
1. М.Анджей Польш        Mazurek, Andrzej (POL)
2. И.Масаяа Япон            Iwasaki, Masaya (JPN)
3. О.Найдан Орос            Oorzhak, Naydan (RUS)
3. А.Амирслан Азбержан        Ahmadov, Amiraslan (AZE)

Хүнд жин эрэгтэй:
1. К.Шиний Япон            Kizaki, Shinji (JPN)
2. Д.Аззаяа Монгол        Davaasuren, Azzaya (MGL)
3. Б.Мартин Болгар        Borisov, Martin (BUL)
3. Ш.Абдэлрахман Египет    Shalan, Abdelrahman (EGY)

Үнэмлэхүй жин эрэгтэй:
1. Н.Дайки Япон            Nakamura, Daiki (JPN)
2. Б.Тэмүүлэн Монгол        Batjargal, Temuulen (MGL)
3. Д.Денис Болгар            Dimitrov, Denis (BUL)
3. С.Бартломией Польш        Struss, Bartlomiej (POL)

“МОНЦАМЭ” агентлаг. Х.Батхишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж