Ой хээрийн түймэрийг унтаарсан байна

Хуучирсан мэдээ: 2010.10.17-нд нийтлэгдсэн

Ой хээрийн түймэрийг унтаарсан байна

Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Даваатын ам” гэдэг газарт өнгөрсөн сарын 29-ны өдрөөс 5800 га газрыг хамарсан ой хээрийн түймэр гарч нутгийн иргэд 24 цагаар ажиллаж галыг бүрэн унтраасан байна. Уг түймрийг  унтраахад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон нутгийн иргэд оролцжээ. Гал түймрийн улмаас 4012 га ой, 1788 га бэлчээр сүйтсэн аж.  Мөн Дорнот аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэр Сүмбэр багийн “Толгой нуур” гэдэг газарт  өнгөрөгч долоо хоногт дөрвөн км өргөн, 15 км урттай хээрийг түймэр гарсныг Онцгой байдлын газрын ажилтууд шуурхай ажиллаж унтраасан байна.

Н.Бүжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж