Мишель Контын авсан Карла Брунийн зураг, welt.de сайт
Ромын хамба лам Францын ерөнхийлөгчийн гэргий Карла Брунийг хүлээн авахаас татгалзсан учир Николя Саркози энэ сарын 8-нд Ватиканд гурав дахь удаагаа айлчлах үеэр ганцаар байсан тухай "Canard enchene" гэх Францын долоо хоногийн шог сэтгүүлээс иш татан Voici сэтгүүлд бичсэн байлаа.
Сэтгүүлчдийн олж авсан мэдээгээр XVI Бенедиктын төлөөлөгч айлчлалынх нь өмнө Карла Бруни-Саркозийг хүлээн авах хүсэлгүй байгааг Францын элчин сайдад мэдэгджээ. Ватикан үүгээр Италийн хэвлэлийн бай болж байдаг Брунийн талаар дуулиан дэгдээхээс болгоомжилжээ.
Зарим нэг мэдээгээр Карла Бруни Италийн Засгийн газрын тэргүүн Сильвио Берлусконитай муу харьцаатай учир Ватиканд элдэв дуулиантай материал гарах нь эвгүй байсан бололтой. Ялангуяа Карлагийн нүцгэн зургаар чимэглэгдсэн материал хэвлэлд гарна гэж Ватикан их болгоомжилсон гэнэ.