Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зарлалаа

Архивын фото: ©AFP

Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг Косовод зарласан тухай Agence France-Presse мэдээлэв. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Якуп Красничи (Jakup Krasniqi) сонгуулийг 2011 оны хоёрдугаар сарын 13-нд явуулна гэж мэдэгдсэн байна.

Косовогийн ерөнхийлөгч Фатмира Сейдиу өнгөрсөн сарын сүүлчээр ерөнхийлөгчийн тушаалаас сайн дураар огцорч буйгаа зарласнаас хойш ээлжит бус сонгуулийг явуулахаар болжээ. Тэрээр төрийн тэргүүний албыг Косовогийн Ардчилсан лигийн (LDK) лидертай хослуулан хааж байсан нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болсон байв.

Фатмир Сейдиу Косовог 2006 оноос хойш толгойлж байгаа ба  Ибрагим Руговаг нас барсны дараа тэр тушаалыг авчээ. Ругова тус улсын анхны ерөнхийлөгч байсан ба Косовог Сербаас тусгаарлахын төлөө тэмцэгч байсан юм. Косово 2008 онд тусгаар тогтнолоо зарласан ба өдгөө түүнийг Европын ихэнх орнууд, АНУ, Япон зэрэг хүлээн зөвшөөрч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж