Ахмадинеджад Ливанаас явлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.16-нд нийтлэгдсэн

Ахмадинеджад Ливанаас явлаа


Аравдугаар сарын 15-нд Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинеджад Бейрут дахь Ираны элчин яаманд “Хезболлах” бүлэглэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Хасан Насраллатай уулзсаны дараа Ливанаас явлаа. Хасан Насралла  Ираны лидерт Израилийн цэргийн зэвсгийг бэлэглэсэн байв. Өмнө мэдээлснээр Ахмадинеджад Ливанд айлчлалаа нэг хоногоор хойшлуулж, Туркийн ерөнхий сайд Тайип Реджеп  Эрдогантай уулзахаар шийдсэн гэж байлаа. Мөн тэрээр, Ливан, Турк, Сири, Ираны “дөрвөлийн саммитад оролцоно гэж байсан ч тэр нь шалтгаангүйгээр хойшлогджээ. Албан бус мэдээгээр Туркийн эрх баригч АНУ-ын захиргааны шахалтаар Ахмадинежадтай уулзахаас татгалзсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж