
Дуурь, бүжгийн эрдмийн театрт маргааш 16.00 цагаас зураач Н.Цэвэлмаагийн “Сонгодог” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийх ажээ. Энэхүү үзэсгэлэн балетийн урлагийн тайзны өмнөх болон арын амьдралыг харуулсан бүтээлүүдээс бүрдэх аж. Хамгийн гол нь сонгодог урлагийн орчинд тоглолт үзэнгээ уран зураг үзэж сонирхох боломж олгож байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэн зөвхөн бямба, ням гаригт буюу бүжгэн жүжгийн тоглолттой өдрүүдэд үзэгчдийн хүртэл болох гэнэ.
П.Наран