Хуучирсан мэдээ: 2010.10.16-нд нийтлэгдсэн

Rachel Zoe ээж болно

Холливуудын оддын хувцас загвар, стиль имижийг тодорхойлогч нэрт стилист Rachel Zoe удахгүй ээж болох гэнэ. түүний нөхөр Rodger Berman энэхүү мэдээллийг батлаад “Бид анхны хүүхдээ хүлээж байна” гэжээ.

Өдгөө 39 нас хүрээд буй Rachel Zoe “Би хүүхэдтэй болохыг ерөөсөө яардаггүй байсан. Хүмүүс надаас хэзээ ээж болох вэ гэж асуух тоолонд хэцүү санагддаг байлаа. Одоо харин би бүтэн гэр бүлтэй болохыг хүсч байна. Хүүхэд маань төрөөд бид гурав жаргалтай гэр бүл болох болно” хэмээн OK сэтгүүлд ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж