Бэлчээрийн тухай хуулийн төсөлд харьцуулалт хийнэ | News.MN

Бэлчээрийн тухай хуулийн төсөлд харьцуулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Бэлчээрийн тухай хуулийн төсөлд харьцуулалт хийнэ

УИХ-ын гишүүн Р.Буд, Д.Оюунхорол нар Шинэ Зеландын Хөдөө аж ахуй
судлалын “AG research” байгууллагын захирал, бэлчээр судлалын Олон улсын
их хурлын ерөнхийлөгч, Шинэ Зеландын Таримал бэлчээрийн холбооны
тэргүүн Гээвэн Шийт, Монголын бэлчээрийн менежментийн холбооны гүйцэтгэх
захирал Д.Дорлигсүрэн нартай өнөөдөр Төрийн ордонд уулзаж Бэлчээрийн
тухай хуулийн төслийн талаар санал бодлоо солилцсон байна.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Р.Буд нарын санаачлан боловсруулсан Бэлчээрийн тухай хуулийн тºсөл болон Монголын бэлчээрийн менежментийн холбооноос боловсруулсан “Бэлчээрийн тухай хуулийн төслийн талаар харьцуулалт хийж төслүүдийн оновчтой шийдлүүдийг тусгасан хуулийн төслийг УИХ-д өргөн барих талаар харилцан ярилцаж санал солилцжээ. Энэ хуулийн төсөл дээр ажиллаж байгаа УИХ-ын гишүүд Монголын бэлчээрийн менежментийн холбоотой хамтран ойрын хугацаанд энэ чиглэлээр уулзалт семинар зохион байгуулахаар тогтжээ.

Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

OOOO 2010-04-07 218.249.67.17

Belcheeriin chigleleer bol Mongoliig turshlagaar guizeh oron hed bgaa bilee zovhon malchdiin erh ashgiig hondohgui maliin too tolgoig todorhoi hemjeend bariad jishee ni 200-400 hemjeend bailgaad uuniig hiisen malchdad zasgaas shagnal uramshuulalt olgood l yavah heregteishdee odoo bidend neg ail 1000-2000 mal heregtei yu uuniig sain bodood uzeerei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж