
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. Энэхүү Засгийн газрын цагт Ерөнхий сайд С.Батболдыг хүрэлцэн ирж, оролцохыг УИХ-ын гишүүн Н.Батбаяр хоёр ч удаа уриад авлаа. Тэрбээр Ерөнхий сайдыг чуулганы танхимд урьсан нь Сүхбаатарын талбай дахь жанжны хөшөөг ямар зорилгоор буулгасан, яагаад хог дээр аваачиж хаясанд хариулт авахыг хүсчээ. Эрхэм гишүүний хэлснээр Д.Сүхбаатар бол Монголын ард түмний баатар болохоос дан ганц МАХН-ынх биш. Энэ утгаараа жанжны хөшөөнд хүндэтгэлтэй хандах ёстой. Хэрвээ их жанжин Д.Сүхбаатарын хөшөөг хүрэлдэж, сайжруулах гэж байгаа юм бол тэр болтол хуучин хөшөөг нь буурин дээр нь хэвээр үлдээж, шинийг нь бэлэн болсны дараа сольж болоогүй юм бэ” гэдэгт хариулт авахыг хүсч буй аж.
Чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байгаа УИХ-ын дэд дарга Г.Батхүү Н.Батбаяр гишүүнд хандан чуулганы дэг барихыг анхааруулж, хуралдаан зохион байгуулагчдаар дамжуулан Ерөнхий сайдыг чуулганы хуралдаанд оролцохыг хүссэн ч, уулалт давхцаад байгаа тул хараахан ирж амжихгүй байна” гэсэн үг дайсныг энэ үеэр хэллээ.
Г.Дарь