Тусламж хүсэх нь багасчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Тусламж хүсэх нь багасчээ

Булган аймгийн Засаг дарга, тамгын газрын хаягаар он гарснаас хойш иргэдээс 174 өргөдөл хүсэлт ирүүлсний 95,4 хувийг шийдвэрлэн хариу өгчээ. Тэдгээрийн 72,3 хувь буюу 126-г бичгээр ирүүлсэн байна. Иргэдээс гуравдугаар улиралд бичгээр ирүүлсэн өргөдөлд хөндөгдсөн асуудлыг ангилан дүгнэлт хийхэд, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ирүүлсэн хүсэлт хүлээн авсан нийт өргөдлийн 18,7 хувийг эзэлж бусад хөндөгдсөн асуудлаас хамгийн олон нь байгаа боловч урьд улирлынхтай харьцуулахад хоёроор цөөрчээ. Дэмжлэг тусламж, гэр орон сууц, санхүүгийн чиглэлэээр тус бүр дөрөв, удирдлага, зохион байгуулалт, өмч  хөрөнгийн асуудлаар мөн тус бүр гурав, сургууль, дамжааны асуудлаар нэг өргөдөл ирүүлсэн бол хууль ёс, дэг журмын асуудал хөндөгдөөгүй байна. Иргэдийн өргөдөл хүсэлтэд хөндөгдсөн асуудлыг урьд улирлынхтай харьцуулбал, тусламж дэмжлэг, санхүү, гэр орон сууц хүссэн өргөдөл хоёроос таваар багассан бол  удирдлага зохион байгуулалт, сургууль, дамжааны асуудлаар ирсэн өргөдөл нэгээс хоёроор нэмэгдэж, өмч хөрөнгийн асуудлаар ирсэн өргөдөл хэвэндээ байна.

Аймгийн Засаг даргын тамгын газар өнгөрсөн улиралд иргэдээс бичгээр ирүүлсэн өргөдөл хүсэлтэд ажил хэрэгчээр хандан үндэслэлтэй шийдвэрлэж бодитой хариу өгөхийн тулд хэлтсүүдэд чиг үүргийнх нь дагуу хуваарилан өгч тавьсан хүсэлтийг  шийдвэрлүүлэхээр судлуулан дүгнэлт хийлгэх, иргэдийн өргөдөл хүсэлт хариуцдаг ажилтанд тодорхой  үүрэг зөвлөмж өгөх, зарим иргэдтэй биечлэн уулзах, орон гэрээр нь очих зэргээр судлуулах, өргөдөлд хөндөгдсөн асуудлаар тодруулга, мэдээлэл авсны үндсэн дээр дүгнэлт гаргах чиглэл өгөх зэргээр ажиллажээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж