Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Эртний түүх

Монголын
чулуун зэвсгийн ү
е
Аливаа ард түмний зайлшгүй бахархаж хүндэтгэх
зүйл бол яах аргагүй тухайн ард түмний өвөг түүх буюу эртний түүх байдаг билээ.
Тэр үед бичиг үсэг үүсэж бий болоогүй байжээ. Учир иймд судлаачид өвөг түүхийг
эртний хүмүүсийн ул мөр эд өлгийн зүйлсийг баримтлан судалдаг. Шинжлэх ухааны
энэ салбарыг археологи буюу эртний судлал хэмээн нэрийддэг. Энд дурдагдан буй
эд өлгийн зүйл хэмээх ойлголтод эрт үед амьдарч асан хүмүүсийн хэрэглэж байсан
эдлэл, хэрэглэл болон ямар нэгэн байдлаар хүний оюун ухаан, хөдөлмөрөөр бүтсэн
тэр зүйлийг хамруулан үздэг. Манай орны археологийн дурсгалыг XIX зууны
сүүлчээс гадаадын жуулчин, судлаачид судалж эхэлсэн бөгөөд 1950-иад оноос
монголын анхны мэргэжлийн археологичид бэлтгэгдэн судалгаа хийдэг болжээ.
Монголын археологийн дурсгал нь чулуун зэвсгийн үеэс ХIII-XIV зууныг хүртэлх
үеийг хамардаг.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж