Иргэд жимсний мод тарих сонирхолтой болжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Иргэд жимсний мод тарих сонирхолтой болжээ

Ой модоо нөхөн сэргээх, ногоон байгууламж нэмэгдүүлэх замаар хүний эрүүл орчинд амьдрах таатай нөхцөл бүрдүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хэнтий аймагт өнөөдөр бүх нийтээр мод тарих хөдөлгөөн өрнүүллээ. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас энэ онд өрнүүлж буй “Монголоо ногооруулья” аяны хүрээнд, түүнчлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг Бүх нийтээр мод тарих тарих үндэсний өдөр хэмээн зарласан төрийн тэргүүний зарлигийн дагуу энэ ажлыг хоёр дахь удаагаа зохион байгуулав.

Энэ жилийн мод тарих, орчноо цэцэглэгжүүлэх, тохижуулах ажилд аймгийн хэмжээнд 17 сум, 258 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцон 20 мянга орчим мод тарилаа. Мод худалдан авсан, тарьсан иргэдийн судалгаанаас үзэхэд чацаргана, монос, нохойн хошуу зэрэг жимсний модыг ихэд сонирхож байлаа гэж Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж