Нэг их наядтай тэнцэх бонд арилжаалжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Нэг их наядтай тэнцэх бонд арилжаалжээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан дөнгөж сая эхэлж, Засгийн газрын цагаар үргэлжилж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Сангийн сайд С.Баярцогтод хандан Засгийн газраас гаргаж байгаа бондыг юунд зарцуулсан талаар асуулга тавьсан аж. Энэ дагуу Сангийн сайд С.Баярцогт мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газар 2002 оноос хойшхи хугацаанд нэг их наяд 720.7 тэрбум төгрөгийн бонд гаргажээ. Үүнийг төсвийн алдагдлыг нөхөх, Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Төрийн албан хаагчдыг урт хугацаатай орон сууцаар хангах, алтны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр дээрх бондыг зарцуулжээ. Тухайлбал, алтны олборлолтыг нэмэгдүүлэхэд 75 сая ам.долларын үнэ бүхий бондыг хаалттай хэлбэрээр арилжаалсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс бондыг хаалттай хэлбэрээр арилжаалах бодлого барих аж.

Дээрх асуудалтай холбогдуулж гишүүд Сангийн сайдаас сонирхсон асуултдаа хариулт авч байна.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж