
УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайханы Улсын нууц задруулсан гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхэд ирэх мягмар гаригийн 9.30 цагт болно. Уг шүүх хуралд өмгөөлөгчөөр С.Жанцан, Ц.Оюунцэцэг нар оролцох бөгөөд одоогоор шүүх бүрэлдэхүүн товлогдоогүй аж. Ялагдагч Ц.Жаргалсайханд холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн өнгөрөгч наймдугаар сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хянан хэлэлцэж чанга дэглэмтэй хорих ангид 17 жилийн хорих ял эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Уг хэрэгт УИХ-ын хойд хөршийн талыг хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Болор, БНХАУ-ын талыг хариуцсан мэргэжилтэн Г.Байгальмаа нар ч холбогдон шалгуулсан ч тэдэнд холбогдох хэрэг Прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болсон юм.
Н.Түвшин