
Хэдийгээр ам.долларын ханш унасан ч түүхий нефтийн үнэ төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Өнөөдрийн байдлаар нэг баррель нефть 82,70 ам.доллараар арилжаалагдаж байгаа юм. Харин Лондоны бирж дээр Брент маркийн газрын тосны үнэ ялимгүй буурч, баррель нь 84,13 ам.доллар болжээ. Энэ нь хөрөнгийн биржүүд дээрх хөдөлгөөн бага зэрэг намжсантай холбоотой юм. АНУ-ын “Dow Jones”-ын индекс өөрчлөгдөөгүй бол Азийн биржүүдийн индекс буурсан байдалтай байгаа юм.
Дэлхийн шатахуун хангамжийн 40 хувийг бүрдүүлдэг ОПЕК-ийн орнуудын газрын тосны сайдууд пүрэв гаригт уулзаж, түүхий нефтийн хангамжийг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргаад байгаа юм.
Шинжээчид нэг баррель нефтийн үнэ ойрын ирээдүйд 75-85 ам.доллар байна гэж үзэж байгаа аж. Нью Йоркийн “Nymex” бирж дээр халаалтын тосны үнэ 0,27 центээр буурч, галлон нь 2,281 ам.доллар, харин бензиний үнэ 2,138 ам.доллар байна.
Э.Очирт