Иргэний бүртгэл маргааш явагдана

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Иргэний бүртгэл маргааш явагдана

Эд хөрөнгө, Хуулийн этгээд, Иргэний бүртгэл,
Нийслэлийн бүртгэлийн газар болон бусад нэгж, тасгууд маргааш ээлжит Нээлттэй өдөрлөг   зохион
явуулах гэж байна.  Уг өдрийн арга хэмжээг
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар “Газар өмчлөх эрхийн бүртгэл” сэдвийн хүрээнд
явуул
ах аж.  Үүний дагуу тус өдөр иргэд олон нийтэд газар өмчлөх
эрхээ улсын бүртгэлд  бүрдүүлдэг баримт бичиг,
түүний ач холбогдол, эдийн засгийн эргэлтэд хэрхэн яаж оруулах,  бүртгэлд оруулсны үр дүн,  гарч болох зөрчлүүд, тэдгээрийг арилгах арга замуудын
талаар нарийвчилсан  заавар, зөвлөгөө өг
өх гэнэ. Мөн иргэдийн газар өмчлөх эрхээ улсын
бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авах, бүртгэл хийж,   үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох бү
х  үйлчилгээг  нэг цэгээс хүргэнэ. Түүнчлэн архивын бүх төрлийн лавлагаа олгох,
гадаад паспортын материал хүлээн авах, хүчинтэй хугацааг сунгах,  хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн
жагсаалт хүлээн авах, бүртгэх зэрэг тус газраас ажлын өдөр иргэдэд үзүүлж, олгодог
бүхий л төрлийн үйлчилгээг үзүүл
эх аж.

Н.Түвшин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж