“Замд гарахын өмнө” өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

“Замд гарахын өмнө” өдөрлөг болж байна

Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албанаас хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 43 аж ахуйн нэгж байгууллагуудыг хамарсан “Замд гарахын өмнө” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөг  Тээвэр Ачлал ХК-ны байр буюу 29-р авто баазад болж байгаа ба энэ үеэр авто тээврийн газар болон тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны хамтарсан шалгалтын үр дүнг нэгтгэн танилцуулах, түүний хэрэгжилтийг шалгах аж. Түүнчлэн  хот хооронд авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг дээрх байгууллагуудын өвлийн улиралд тээвэрлэлтэнд шаардлагатай багаж техник хэрэгсэл, запас буюу нөөц сэлбэгийг нөөцөлсөн эсэхийг шалгах аж. Мөн шаардлагатай үед түргэн шуурхай үйлчлэх нэмэлт тээврийн хэрэгсэл гаргах талаар инженер техникийн ажилтан, тээвэр зохицуулагч нарыг  байлцуулан заавар зөвлөгөө өгөх юм . Явуулын оношлогоо хийх,  бичиг баримтын зөрчилтэй аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгсэлд шилжилт хөдөлгөөн хийх, хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн талаар иргэд, зорчигчид сурталчлах зэрэг ажлуудыг хийх гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж