Томас Хицльшбергер дөрвөн сар тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Томас Хицльшбергер дөрвөн сар тоглохгүй

Английн Премьер лигийн “Вэст Хэм” багийн хагас хамгаалагч Томас Хицльшбергер гуяндаа гэмтэж, дөрвөн сарын турш талбайд гарах боломжгүй болжээ. Өдгөө 28 настай Германы шигшээ багийн тоглогч “Вэст Хэм”-ийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийж чадалгүй өнөөг хүрсэн юм. Учир нь тэрбээр улирал эхлэхээс гурав хоногийн өмнө Германы шигшээд багтан Данийн эсрэг тоглолтод оролцоод гэмтсэн байна. “Портсмут”-ыг доош унасны дараа дасгалжуулагч Аврам Грант “Алхнууд”-ыг удирдахаар ирэхдээ Хицльшбергерийг “Лацио” багаас авчирсан юм. Гурван жилийн гэрээг төвийн хагас хамгаалагч үзэглэсэн ч шинэ багтаа тус нэмэр хүргэж чадалгүй өнөөг хүрчээ. Харин одоо түүний наймдугаар сард авсан гэмтлийг эдгээхийн тулд мэс ажилбар хийх шаардлагатай гэж эмч нар үзсэн байна. Хэрэв хагалгаа хийлгэвэл Хицльшбергер дөрвөн сар талбайд гарахгүй юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж