Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр

Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон, Замын цагдаагийн олон нийттэй харилцах  албаны дарга С. Энхтөр, ДЭМБ-ийн Монгол дахь төлөөлөгч Р. Виван сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тодорхой сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг  уламжлалтай бөгөөд  энэ жил  “Хотжилт ба эрүүл мэнд” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.  Хотжилт нь ХХI зуунд хүн төрөлхтөний эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйл болно гэж эрдэмтэд үзэж байна. 2007 онд анх удаа дэлхийн хүн амны талаас илүү хувь нь хотод амьдардаг болсон бөгөөд 2030 он гэхэд 10 тутмын зургаан нь хотод амьдрах тооцоо гарчээ. Дэлхийн 1000 хот-1000 амьдрал аянд Монголчууд  нэгдэн энэ сарын 10-нд “Авто машингүй” өдөр болгон зарлаж байгаа юм байна.  Дархан, Эрдэнэт, Дундговь аймгийн удирлагууд орон нутагтаа тус өдрийг зохион байгуулж , дуу хоолойгоо нэгтгэхээр болжээ. ДЭМБ-ийн Монгол дахь төлөөлөгч Р. Виват  Дэлхийн эрүүл мэндийн хүрээнд 1000 хот 1000 айл аяныг өрнүүлж байна. Энэхүү аянд 1000 хотыг оролцуулах нь дэлхийн нийтийн зорилго. Одоогоор 600 гаруй хот энэ аянд нэгдээд байна. Монголын хүн амын  50 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна.Тиймээс хотжилттой холбоотой халдварт, халдварт бус өвчний  өвчний тархалт их байна. Энэ өвлийн томуугийн тархалт үүнийг гэрчилнэ. Мөн авто машины түгжрэл, утаа, зэрэг нийслэлд олон бэрхшээл байна. Энэ нь  хот төлөвлөлт  буруу байгааг харуулж байна. Монгол Улс зөвхөн Улаанбаатар хотод анхаарал хандуулаад орон нутгийн хөгжлийг орхигдуулаад байна гэв.
Ц. Хишиг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж