Colin Farrell найз бүсгүйгээсээ саллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Colin Farrell найз бүсгүйгээсээ саллаа

Холливуудад салалтын улирал эхэлсэн гэлтэй. Алдартай хосууд салах болсон тухай мэдээ ар араасаа цуварч байна. Чадварлаг жүжигчин Colin Farrell хоёр жил хамт амьдарсан Польш найз бүсгүй Alicja Bachleda-Curus-ээс салсан тухайгаа мэдээлжээ. Хосууд 12 сартай Henry нэртэй бяцхан хүүтэй ба салалтын шалтгаанаа Colin Farrell “Би хэн нэгэнтэй гэр бүл байхыг хүсэхгүй байна. Гэр бүлдээ уягдаж амьдрахыг хүсэхгүй байна” хэмээн тайлбарлажээ. 

Star сэтгүүлд мэдээлснээр Colin хэзээ ч найз бүсгүйтэйгээ гэрлэхгүй гэдгээ өмнө нь хэлж байсан бөгөөд хүү, найз бүсгүй хоёртоо санаа тавина, харин эрх чөлөөтэй амьдрахыг хүсч байна хэмээсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж