Хөл бөмбөгийн тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Хөл бөмбөгийн тэмцээн эхэллээ

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны харьяа мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн нэрэмжит хөл бөмбөгийн “ТЭМҮҮЛЭЛ” тэмцээн өнөөдөр нийслэлийн 97 дугаар сургуулийн Биеийн тамир, спортын зааланд нээлтээ хийлээ. Тус сургууль нь жудо, чөлөөт бөх, бокс, шатар, цана, дугуй, тэшүүр зэрэг спортын 14 төрлөөр тамирчин-сурагчдыг бэлтгэдэг бөгөөд байгуулагдсан хоёр жилийн хугацаанд “ТЭМҮҮЛЭЛ” нэрийн дор спортын цуврал тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн байна. Уг тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хурд, хүч, авьяас самбаагаа сорьдог бөгөөд энэ удаагийн “ТЭМҮҮЛЭЛ” тэмцээнд зургаан багийн 150 тамирчид цомын төлөө өрсөлдөж байна. Тэмцээн маргааш өндөрлөнө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж