Хамтын ажиллагааны гэрээг үзэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Хамтын ажиллагааны гэрээг үзэглэнэ

Монголын Хөнгөн атлетикийн холбоо,  нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодтой хамтын ажиллагааны гэрээг үзэглэх арга хэмжээ өнөөдөр 13.00 цагт болно. Энэхүү хамтын ажиллагааны гэрээг үзэглэснээр шилдэг өсвөрийн тамирчдыг нээн илрүүлэх, өсвөрийн тамирчдын сургалт, дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах, өндөр зэрэгтэй тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд бүх талаар хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураг ёслолд Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, УИХ болон Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Монголын Хөнгөн атлетикын холбооны гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар болон нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир спортын газрын дарга нар байлцах юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж