“Амжилтын төлөө хамтдаа” лекц 15 цагаас болно

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

“Амжилтын төлөө хамтдаа” лекц 15 цагаас болно

Тив, дэлхий, олимпийн тавцанд гялалзаж, Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг харийн тэнгэрт мандуулж явсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган болон гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын “Амжилтын төлөө хамтдаа” лекц өнөөдөр 15.00 цагаас Соёлын төв өргөөнд болох гэж байна. Зөвхөн спортын тавцанд төдийгүй аль ч салбарт амжилт гаргахыг тэмүүлдэг хүн бүрт урам зориг, итгэл үнэмшил хайрлах энэхүү лекцийг Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, MCS Coca-Cola компаниас дэмжин зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн МУИС-ийн Оюутны холбоо зохион байгуулалтад туслан, хамтран ажиллаж байна.

Лекцийн тасалбарын үнэ 1000 төгрөг бөгөөд тасалбараас олсон мөнгийг хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд хандивлах юм.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж