Стандарт сэтгэлгээтэй хүн алга уу

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Стандарт сэтгэлгээтэй хүн алга уу

Өчигдөр дэлхийн Стан­дартын өдөр болж өнгөрөв. Харин энэ өдрийг манайхан Стандартчилал, хэмжилзүйн ажилтны өдөр болгон тэм­дэглэдэг уламжлалтай. Тэм­дэглэлт ой нь тохиож буй хамт олонд Тэргүүн Ша­дар сайдаас эхлээд олон дарга нар мэндчилгээ дэв­шүүлж ажлын амжилт хү­сэв. Байдаг л нэг стандарт мэндчилгээ хүргүүлсэн бай­на лээ. Гэхдээ дэлхий ний­тээрээ тэмдэглээд байгаа стандартын өдөр гэж юу юм бэ. Аливаа нэг зүйлийн хэм хэмжээг л сахиулах гэж энэ өдрийг чухалчлан авч тэмдэглэдэг байж таарна. Гэтэл Н.Алтанхуяг сайд стандарт  сахиулдаг хүмүүст саамширч байгаа юм шиг мэндчилгээ дэвшүүлээд байгаа нь сонин санагдав. Учир нь стандарт гээд байх зүйлгүй манай улсын хувьд энэ өдрийг чимээгүй өнгөрөөж онигоо болсноос мэндчилгээ дэв­шүүлсэн бо­лоод өн­гөрөөе гэж хэл­бэрдсэн нь ажиг­лагдав. Стандарт бус Зас­гийн Газрын, стандарт бус Тэргүүн шадар сайд сонины хуудсаар дамжуулж “Монгол Улсын Стандарт, Хэмжилзүйн ажилтны өдөр болон Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан энэ салбарын нийт ажилтнууд, үе үеийн ахмадууд болон стандартчилал, хэмжлийн нэгдмэл байдлыг эрхэмлэгч хэн бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэв­шүүлье” гэж ирээд мөн ч их “манж үг” үсэргэсэн байна. Сайд та нарт хайр­тайдаа мэнд дэвшүүлж байгаа юм биш ээ. Бидний хэн нэгнийг энэ өдөр гэнэт стандарт яриад өрөөнд нь ороод ирэх вий гэж битүүхэндээ жийрхэж суудаг байхгүй юу. Тийм ч учраас дэлхийн стандартын өдрийг тэм­дэглэн өнгөрүүлж байгаа мэт сэтгэгдлийг хүмүүст төрүүлэх гэж хэрэндээ л мөнгө төгрөгөөрөө “шатсан” бололтой. Харин одоо бид мартагнуулах гээд ядаад байгаа зүйлийг нь сануулаад өгвөл яасан юм бэ. Монгол Улсад стандарт гэж байна уу гээд асуучих стандарт сэтгэлгээтэй хүн алга уу.

Б.ЭНХМӨНХ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж