Katy Perry, Akon нар загварын шоунд дуулна

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Katy Perry, Akon нар загварын шоунд дуулна

Загварын ертөнцөд төдийгүй шоу бизнесийн ертөнцийн томоохон үйл явдлуудын нэг болох The Victoria"s Secret загварын шоу ирэх арваннэгдүгээр сарын 30-нд болох гэж байна. Үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, цусыг хөөргөсөн олон сонирхолтой үзүүлбэр үзүүлдэг уг шоунд дуучин Katy Perry, Akon оролцож ая дуугаа өргөхөөр болсон тухай албан ёсоор мэдээлжээ.

Мөн уг шоунд Victoria"s Secret-ын сахиусан тэнгэрүүд болох Adriana Lima, Alessandra Ambrosio, Rosie-Huntington-Whiteley, Candice Swanepoel, Chanel Iman, Erin Heatherton, Lily Aldridge болон Behati Prinsloo нар үзэгчдийн нүдийг баясгана. Харин олон жил тайзаа эзэгнэж байсан Heidi Klum оролцохгүй ба тэрбээр саяхан Victoria"s Secret-ыг орхих болсноо зарласан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж