“Ногоон Дундговь” хөтөлбөр боловсруулна

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

“Ногоон Дундговь” хөтөлбөр боловсруулна

“Ногоон Дундговь” хөтөлбөрийг энэ онд багтаан боловсруулж хэрэгжүүлэх ажилдаа орно” гэж Дундговь аймгийн Засаг дарга , доктор, профессор Д.Чандмань ярьж байна. Аймгийн нутаг дэвсгэр бүхэлдээ цөлжилтөнд автсан, албан бус ажиглалтаар 70 хувь гэж байгаа ч хэрэг дээрээ 100 хувь цөлжилтөнд нэрвэгдээд байгаа Дундговийг  Монгол орны цөлжилтийн гол цэг гэж эрдэмтэн дарга үзэж байгаа юм. Тиймээс аймгийнхаа нийт нутгийг  усжуулах, ногооруулах  “Ногоон Дундговь” хөтөлбөр“ цөлжилттэй тэмцэх их үйлсийг ажил хэрэг болгоно.

Энэ сарын сүүлчээр Өмнөд Солонгост болох Зүүн хойт Азийн орнуудыг хамарсан ”Ногоон өсөлт” олон улсын форумд олон орны нэр хүндтэй төлөөлөгч байгаль орчин, цөлжилттэй тэмцэх асуудлаар илтгэл тавих хөтөлбөр Засаг даргын ширээн дээр байна. Энэ форумд Монголын Засгийн газрын “Ногоон хэрэм” хөтөлбөрийн талаар илтгэл тавигдах юм. Тэгэхлээр цөлжилтийн гол цөм болсон Дундговь зайлшгүй энд яригдана гэж үзээд аймгаасаа Засаг дарга өөрийн  орлогчоор ахлуулсан төлөөлөгч оролцуулах болжээ.  Ингэснээр Дундговь аймаг олон улсын анхааралд өртөж “Ногоон Дундговь” хөтөлбөр  тэдний дэмжлэгийг авч мэдэх нь. Мөн Өмнөд Солонгост ажиллаж амьдардаг иргэд “Дундговь аймгийн нутгийн зөвлөл байгуулж цаг агаарын хүнд нөхцөлд нутгийхандаа дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлж холбоо харилцааг зузаатгах боломж энэ үеэр олдоно гэж найдаж байгаа ажээ.

Тус аймаг Өмнөд Солонгосын Хуяана мужтуй тогтоосон холбоо харилцааны хүрээнд аймгийн төвөө ойжуулах, цэцэрлэгжүүлэх талаар тавьсан эхлэл ч “Ногоон Дундговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зохих суурь болж байгаа юм.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж