А.Аданы “Жизель” балет тайзнаа дахин амилна

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

А.Аданы “Жизель” балет тайзнаа дахин амилна

Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет ирэх ням гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин амилах гэж байна. Энэхүү гайхалтай балетыг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Jean Coralli  Jules Perrot нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа тогложээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 онны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тайзнаа тоглосон байна. Харин 1884 оноос эхлэн балетмейстер Marius Petipa -гийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт балет юм. Сүүлийн Marius Petipa-гийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй дээд зэрэглэлийн болсон байна. Харин манай улсад анх 1979 онд тайзнаа амилуулж байжээ.

А.Аданы “Жизель” нь балетын төгс хэлбэрийг олсон гэж үздэг бөгөөд тухайн үед эмэгтэй бүжигчид тэргүүлэх болж алдарт Мария Тальони пуанты буюу /хуруун дээр/ гарч бүжиглэжээ. Мөн бүжгийн хөдөлгөөн ялангуяа үсрэлтүүд хөгжиж боловсронгуй болж, бүжигчид нисэх мэт сэтгэгдлийг төрүүлдэг болсон байна. Энэ удаагийн А.Аданы “Жизель” балетыг театрын үзэсгэлэнт хун Б.Саруул гоцлох юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж