О.Гүндэгмаа сайхан бүсгүйчүүдийн нэгд нэрлэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа сайхан бүсгүйчүүдийн нэгд нэрлэгджээ

Америкийн эрчүүдийн Esquire сэтгүүл энэ долоо хоногт төрж өссөн нутаг орондоо хамгийн дур булаам гэж редакцаас тооцсон бүсгүйчүүдийн жагсаалт болох өвөрмөц “дур булаам газрын зураг”-ыг  нийтэлжээ. сайхан нүд, бие галбир, сэтгэл татам чанар, спортын амжилт, хаан ширээнд ойрхон байгаа байдал, амьдарлын идэвхтэй байр суурь зэргийг харгалзан энэхүү цолыг олгосон гэнэ. Үндэстнүүдийн хамгийн дур булаам төлөөлөлөөр “хатан хаан”, жүжигчид, дуучид, загвар өмсөгч, бүжигчид, тамирчид, зохиолч, сэтгүүлч, улс төрчид, хаан, ерөнхийлөгчийн гэргий тэр бүү хэл биеэ үнэлэгч боол асан нэгнийг хүртэл нэрлэсэн байна. “Газрын зураг”-ийн зохиогчид нэг ч төрөл зүй, дэлхийн газрын зургийн нэг ч орныг орхихгүй гэсэн бодлогоор ханджээ. Манай гаригийн хамгийн дур булаам бүсгүйгээр америкийн жүжигчин  Минка Келлиг нэрлэжээ. Мөн  Esquire сэтгүүлээс  хамгийн дур булаам израйль бүсгүйгээр Иерусалимийн уугуул, америкийн жүжигчин Натали Портманыг сонгожээ. хамгийн дур булаам орос бүсгүйгээр англид амьдарч буй загвар өмсөгч Наталья Водяноваг нэрлэжээ. Доминикийн арлуудын улсад, мөн Ромын Пап Бенедикта XVI хүсээгүй тул Ватиканы улсад сонголтыг хийгээгүй аж.

Esquire сэтгүүлийн тодорхойлсон дэлхийн ертөнцийн хамгийн дур булаам бүсгүйчүүдийн бүрэн жагсаалт:

194. Малалаи Джйоя (Malalai Joya) –Афганистаны улс төрч
193. Анджела Мартини (Angela Martini) –“Албанийн Мисс”
192. Керима (Kerima) –Алжирын дуучин
191. Мелисандре Фуентес (Melissandre Fuentes) –Андорагийн уран гулгагч
190. Журема Ферраз (Jurema Ferraz) – "Анголын Мисс "
189. Стефания Винтер (Stephanie Winter) –"Антигуа Барбудагийн Мисс"
188. Кристина Фернандес де Кирчнер (Cristina Fernández de Kirchner) –Аргентины ерөнхийлөгч
187. Анна Кондо (Anna Condo) –Арменийн жүжигчин
186. Изабель Лукас (Isabel Lucas) –Австралийн жүжигчин
185. Никола Мар (Nicola Mar) –Австрийн загвар өмсөгч
184. Мехрибан Алиева (Mehriban Aliyeva) –Азербайжаны ерөнхийлөгчийн гэргий
183. Шакара Ледард (Shakara Ledard) –Багамын загвар өмсөгч
182. Марьям Юсуф Джамаль (Maryam Yusuf Jamal) –Бахрейн хөнгөний гүйгч
181. Аника Кабир Шох (Anika Kabir Shokh) –Бангладешийн жүжигчин
180. Риханна (Rihanna) – Барбадосын дуучин
179. Таня Дягилева (Tanya Dziahileva) –Беларусийн загвар өмсөгч
178. Килу Аннис (Cilou Annys) – “Бельгийн Мисс"
177. Фелисита "Лиша" Арзу (Felicita "Leesha" Arzú) –"Белизийн Мисс" асан
176. Чантал Бони (Chantal Boni) –Бениний ерөнхийлөгчийн гэргий
175. Щеринг Янгзом-Ташиганг (Tshering Yangzom-Tashigang) –"Мисс Бутан Мисс" асан
174. Карла Ортис (Carla Ortiz) –Боливийн жүжигчин
173. Ивана Милисевич (Ivana Milicevic) –Босни Герцеговины жүжигчин
172. Тирело Рамаседи (Tirelo Ramasedi) – "Ботсванын Мисс"
171. Жизель Бюндхен (Gisele Bundchen) –Бразилийн загвар өмсөгч
170. Мария (Maria) –Брунейн дуучин
169. Рали Иванова (Rali Ivanova) – модель, Болгария
168. Георжи Бадиль (Georgie Badiel) –“Африкийн Мисс "асан, Буркина Фасо улс
167. Анг Сан Суу Кйи (Aung San Suu Kyi) –Бирмийн сөрөг хүчний улс төрч
166. Хаджа Нин (Khadja Nin) –Бурундийн дуучин
165. Сомали Мам (Somaly Mam) – Камбожийн биеэ үнэлэгч боол асан,
164. Каликсте Бейяла (Calixthe Beyala) –Камеруны зохиолч
163. Рэйяел Макадамс (Rachel McAdams) –Канадын жүжигчин
162. Лура (Lura) – Кабо Вердегийн бүжигчин
161. Селита Эбанкс (Selita Ebanks) – Кайманы арлын загвар өмсөгч
160. Моника Бозизе (Monique Bozize) –ӨАБНУ-ын ерөнхийлөгчийн гэргий

159. Калтума Наджина (Kaltouma Nadjina) –Чадын хөнгөний гүйгч
158. Сибони Ло (Siboney Lo) –Чилийн жүжигчин
157. Лиу Вен (Liu Wen) –хятадын загвар өмсөгч
156. София Вергара (Sofia Vergara) –Колумбийн жүжигчин
155. Сакина Мьса (Sakina M"sa) – Коморын арлын загвар зохион бүтээгч
154. Ноэлла Курсарис Мусунка (Noella Coursaris Musunka) –Конго-Браззавилийн загвар өмсөгч
153. Мария Тереза Родригес (Maria Teresa Rodriguez) – "Дэлхийн Мисс 2008", Коста-Рика
152. Маргуритэ Абу (Marguerite Abouet) –Кот Д"Ивуарын зохиолч
151. Моника Якисис (Monika Jakisic) –Хорватийн загвар өмсөгч
150. Дэйзи Фуентес (Daisy Fuentes) –Кубын телевизийн хөтлөгч
149. Деметра Олимбиу (Demetra Olymbiou) – "Мисс Кипр"
148. Зина Товикова (Zina Tovickova) –"Мисс Чехийн Мисс" асан
147. Хелена Кристенсен (Helena Christensen) –Данийн загвар өмсөгч
146. Фатья Али Бурале (Fathia Ali Bourrale) –Жибутигийн хөнгөний гүйгч
145. Доминиканын арлуудаас сонгогдсонгүй
144. Дания Рамирес (Dania Ramirez) –Доминикан улсын жүжигчин
143. Леди Мина Ластра (Lady Mina Lastra) – "Эквадор Мисс"
142. Ханан Турк (Hanan Turk) –Египетийн жүжигчин
141. Соня Круз (Sonia Cruz) – “Сальвадор Мисс "
140. Геновева Анонма (Genoveva Anonma) –Гвинейн хөлбөмбөгчин
139. Сенаит Мехари (Senait Mehari) -Эритрегийн дуучин
138. Кармен Касс (Carmen Kass) – Эстонийн загвар өмсөгч
137. Лия Кебеде (Liya Kebede) – Эфиопийн загвар өмсөгч
136. Римпл Самер (Rimple Sumer) –Фижийн жүжигчин
135. Киира Корпи (Kiira Korpi) – Финляндийн уран гулгагч
134. Карла Бруни (Carla Bruni) – Франциин ерөнхийлөгчийн гэргий
133. Карина Ломбард (Karina Lombard) –Францын Полинезийн арлын жүжигчин
132. Глория Мика (Gloria Mika) –Габоны загвар өмсөгч
131. Зейнаб Сума Джаммэ (Zeinab Suma Jammeh) –Гамбийн ерөнхийлөгчийн гэргий асан
130. Нана Гогичаишвили (Nana Gogichaishvili) – "Гүржийн Мисс"
129. Диана Крюгер (Diane Kruger) –Германийн жүжигчин
128. Харриет Брюс-Аннан (Harriet Bruce-Annan) –Ганын нийгмийн зүтгэлтэн
127. Зета Макрипулия (Zeta Makripoulia) –Грекийн жүжигчин
126. Вивиан Буркхардт (Vivian Burkhardt) –“Гренадын Мисс" асан
125. Джессика Шил (Jessica Scheel) –"Дэлхийн Мисс 2007″, Гватемала
124. Ясмин Сьоберг Сидибе (Jasmine Sjoberg Sidibe) –Гвинейн загвар өмсөгч
123. Домингас Тогна (Domingas Togna) –Гвинея-Биссаугийн хөнгөний гүйгч

122. Пундер (C.C.H. Pounder) –Гайаны жүжигчин

121.Сародж Бертин (Sarodj Bertin) – "Гаитийн Мисс"
120. Кения Мартинес (Kenia Martinez) – "Гондурасын Мисс"
119. Джессика (Jessica C.) –Хонконгийн загвар өмсөгч
118. Агнес Шаваи (Agnes Szavay) – Унгарын тенисчин
117. Бьорк (Bjork) –Исландийн дуучин
116. Айшвария Раи Баччан (Aishwarya Rai Bachchan) –"Дэлхийн Мисс"асан, Энэтхэгийн жүжигчин
115. Доминика Агиша Дийосе (Dominique Agisca Diyose) –Индонезийн загвар өмсөгч
114. Бахар Сумех (Bahar Soomekh) –Ираны жүжигчин
113. Линда Георги (Linda George) –Иракийн дуучин
112. Андреа Корр (Andrea Corr) –Ирландийн хөгжимчин, жүжигчин
111. Натали Портман (Natalie Portman) –Израиль, холливуудын жүжигчин
110. Моника Беллуччи (Monica Bellucci) –Италийн загвар өмсөгч, жүжигчин
109. Карла Кэмпбелл (Carla Campbell) –Ямайкийн загвар өмсөгч
108. Аки Хошино (Aki Hoshino) -Японы жүжигчин, загвар өмсөгч
107. Королева Рания (Queen Rania Al Abdullah) –Иордании Вангийн гэргий
106. Динара Егеубаева (Dinara Egeubayeva) – Казахстаны сэтгүүлч
105. Заин Вержи (Zain Verjee) –Кенийн сэтгүүлч
104. Генесс Тебуре (Geness Tebure) –"Кирибатийн Мисс" асан
103. Йонг Сонг-Ок (Jong Song-Ok) –Хойд Солонгосын хөнгөний гүйгч
102. Шин Мин-Ах (Shin Min-Ah) –Өмнөд Солонгосын жүжигчин
101. Кештйелла Пепши (Keshtjella Pepshi) – "Косовогийн Мисс "
100. Халема Боланд (Halema Boland) –Кувейтын телевизийн хөтлөгч
99. Рахима Сарди (Rahima Sardi) –Кыргызстаны гурвын харайгч
98. Бутсади Судавонг (Boutsady Soudavong) – тулааны урлаг пенчак-силатын мастер, Лаос
97. Инета Радевича (Ineta Radevica) –Латвийн уртын харайгч
96. Разан Джамаль (Razan Jammal) –Ливаны жүжигчин
95. Масенате Мохато Сийсо (Masenate Mohato Seeiso) –Лесотогийн хатан хаан
94. Киа Дэвис (Kia Davis) –Либерийн хөнгөний гүйгч
93. Надя Али (Nadia Ali) –Ливийн дуучин
92. Аурелия Фрик (Aurelia Frick) –Лихтенштейний Гадаад хэргийн яамны тэргүүн
91. Юрга Щедуйките (Jurga Seduikyte) –Литвийн дуучин
90. Александра (Princess Alexandra) –Люксембургийн гүнж
89. Катарина Ивановска (Katarina Ivanovska) –Македонийн загвар өмсөгч
88. Кэт Дили (Cat Deeley) –НҮБ-ын ажилтан, Мадагаскарт амьдарч байгаа
87. Кэтрин Чикваква (Catherine Chikwakwa) – Малавийн хөнгөний гүйгч
86. Надин Энн Томас (Nadine Ann Thomas) – "Малайзийн Мисс"
85. Муина Мохамед (Mueena Mohamed) –Мальдивын ширээний теннисний мастер
84. Юма Диаките (Youma Diakite) -Малийн жүжигчин, загвар өмсөгч
83. Эмма Хеминг (Emma Heming) –Мальтын загвар өмсөгч
82. Джулия Алвес (Julia Alves) –Маршаллын арлуудын усан сэлэгч
81. Наха Минт Мукнасс (Naha Mint Mouknass) –Мавританиин Гадаад хэргийн яамны тэргүүн
80. Далиша Дурга (Dalysha Doorga) – "Маврикийн Мисс"
79. Ирене Азуэла (Irene Azuela) – Мексикийн жүжигчин
78. Мария Икелап (Maria Ikelap) –Микронезийн хөнгөний гүйгч
77. Наталия Барбу (Natalia Barbu) –Молдовын дуучин
76. Камилла де Бурбон (Princess Camilla de Bourbon) –Монакогийн гүнж
75. Отрядын Гүндэгмаа (Gundegmaa Otryad) –Олимпийн буудлагын мөнгөн медальт, Монгол
74. Мария Вуйович (Marija Vujovic) –Черногорийн загвар өмсөгч
73. София Эссаиди (Sofia Essaidi) –Мароккогийн дуучин
72. Граца Мачел (Graça Machel) –Манделагийн гурав дах эхнэр, Мозамбик улс
71. Леди Мэй (Lady May) –Намибийн дуучин
70. Шеба Деирерагеа (Sheba Deireragea) –Науругийн хүндийг өргөгч
69. Дичен Лахман (Dichen Lachman) –Непалийн жүжигчин, загвар өмсөгч
68. Кариса Ван Хутен (Carice Van Houten) –Голландын жүжигчин
67. Рэйчел Хантер (Rachel Hunter) – Шинэ Зеландын загвар өмсөгч, жүжигчин
66. Шарлетте Аллен Мозес (Scharllette Allen Moses) –"Никарагуаний Мисс"
65. Сара С. Виктор (Sara S. Victor) – "Нигерийн Мисс"
64. Олучи Онвеагба (Oluchi Onweagba) – Нигерийн загвар өмсөгч
63. Гро Хаммерсен (Gro Hammerseng) –Норвегийн гандболчин
62. Исла Фишер (Isla Fisher) – Оманы жүжигчин
61. Мира (Meera) –Пакистаны жүжигчин
60. Амбер Йобеч (Amber Yobech) – Палаугийн усанд сэлэгч
59. Крикетийн баг (The "Cricket Team") – Панам улс
58. Талифа Иркау (Talitha Irkau) –Папуа-Шинэ Гвинейн хөлбөмбөгчин
57. Лариса Рикельме (Larisa Riquelme) – Парагвайн загвар өмсөгч, жүжигчин
56. София Миланович (Sofía Mulánovich) –Перугийн серфингийн дэлхийн аварга
55. Мария Ресса (Maria Ressa) –Филиппины сэтгүүлч
54. Алиция Бахледа (Alicja Bachleda) –Польшийн жүжигчин
53. Наидэ Гомес (Naide Gomes) – Португалийн уртын харайгч
52. Моза Насер аль-Миснед (Her Highness Sheikha Mozah) –Катарын эмирийн эхнэр
51. Мария Динулеску (Maria Dinulescu) – Румыний загвар өмсөгч
50. Наталия Водянова (Natalia Vodianova) – Оросын загвар өмсөгч
49. Санчо Литтл (Sancho Lyttle) –Сент-Винсент – Гренадинын сагсан бөмбөгчин
48. Серавина Акели (Serafina Akeli) –Самоагийн жад шидэгч
47. Рената Тебалди (Renata Tebaldi) –Сан-Мариногийн дуучин
46. Сельма де Граса Соарес Бонфим (Celma da Graca Soares Bonfim) – Сао Томе Принсипигийн хөнгөний гүйгч
45. Раджа ас-Сани (Rajaa al-Sanea) – Саудовская Арабийн зохиолч
44. Аиса Майга (Aissa Maiga) –Сенегалийн жүжигчин
43. Ана Иванович (Ana Ivanovic) –Сербийн тенисчин
42. Бергитта Виктор (Bergitta Victor) –Сейшелийн арлын дуучин
41. Вики Форнах (Vicky Fornah) – Сьерра-Леонын дуучин
40. Юнике Олсен (Eunice Olsen) – "Сингапурын Мисс" асан, парламентын гишүүн
39. Жужана Грегорова (Zuzana Gregorova) – Словакийн загвар өмсөгч
38. Марика Савчек (Marika Savsek) – "Словенийн Мисс"
37. Элле Краус (Elle Kraus) – "Соломоны арлуудын Мисс"
36. Иман (Iman) – Сомалийн загвар өмсөгч
35. Шарлиз Терон (Charlize Theron) – Өмнөд Африкийн жүжигчин

34. Клаудия Бассолс (Claudia Bassols) –Испанийн жүжигчин
33. Ишанка Мадурасингхе (Ishanka Madurasinghe) – "Шри-Ланка улсын Мисс"
32. Алек Век (Alek Wek) -Суданы загвар өмсөгч
31. Кончита Лифлянг (Conchita Leeflang) – Суринамын жүжигчин, дуучин
30. Темасвати (Princess Temaswati) –Свазилендын гүнж
29. Тува Новотны (Tuva Novotny) – Шведийн жүжигчин
28. Ирен Шори (Irene Schori) – Швейцарийн керлингийн аварга
27. Асма Асад (Asma al Assad) –Сирийн ерөнхийлөгчийн гэргий
26. Соня Суи (Sonia Sui) –Тайваны загвар өмсөгч
25. Зарина (Zarina) –Таджикистаны жүжигчин
24. Рэйчел Луттрелл (Rachel Luttrell) –Танзанийн жүжигчин
23. Плой Шермарн (Ploy Chermarn) –Тайландын жүжигчин
22. Люсия Мария Брандао Фреитас Лобато (Lúcia Maria Brandão Freitas Lobato) –Зүүн Тиморын улс төрч
21. Юдит Кекели Доэ (Judith Kekeli Doe)–Тогогийн загвар өмсөгч
20. Мафи Туинукуфе (Mafi Tu"Inukuafe) – "Тонга улсын Мисс", жагсаалтын хамгийн залуухан нь,
19. Лайтоя Вудс (Latoya Woods) – "Тринидад Тобагогийн Мисс "
18. Афеф Жнифен (Afef Jnifen) – Тунисийн жүжигчин
17. Бурку Эсмерсой (Burcu Esmersoy) – Туркийн телевизийн хөтлөгч
16. Сейнатулова Самира (Seinatulova Samira) – "Туркменистаны Мисс "
15. Асенате Маноа (Asenate Manoa) –Тувалугийн хөнгөний гүйгч
14. Сильвия Овори (Sylvia Owori) –Угандын загвар өмсөгч
13. Юлия Тимошенко (Yulia Tymoshenko) –Украины Ерөнхий сайд асан
12. Хайя (Princess Haya) –АНЭУ-ын гүнж
11. Дэйзи Лав (Daisy Lowe) – Английн загвар өмсөгч
10. Минка Келли (Minka Kelly) – АНУ-ын жүжигчин, “Дэлхийн хамгийн дур булаам бүсгүй”-р нэрлэгдсэн.
9. Наталия Орейро (Natalia Oreiro) –Уругвайн жүжигчин дуучин
8. Наташа Алам (Natasha Alam) – Узбекистаны жүжигчин
7. Ванесса Куаи (Vanessa Quai) –Вануатугийн дуучин
6. Ватикан татгалзсан
5. Даяна Мендоса (Dayana Mendoza) –Венесуэл, "Дэлхийн Мисс-2008"
4. Нго Танх Ван (Ngo Thanh Van) – Вьетнамын дуучин
3. Васила Саад (Waseelah Saad) – Йемений хөнгөний гүйгч
2. Лукундо Налундви (Lukundo Nalungwe) – Замбийн загвар өмсөгч
1. Кара Блэк (Cara Black) –Зимбабвейн тенисчин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж