Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Kim, Song нар хамтарна

Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Kim Tae Hee, Song Seung Heon нар хамтран ээлжит шинэ олон ангит уран сайхны кинонд тоглох гэнэ. Тэд MBC телевизийн цуврал “Pasta” олон ангит киноны найруулагч Kwon Seok Jang-ийн “My Princess” кинонд тоглох юм. Хайр дурлалын тухай энэхүү романтик кинонд жүжигчин Kim Tae Hee коллежийн оюутны дүрд тоглох бол жүжигчин Song Seung Heon нь конгломератын дүрд тоглох юм.

Жүжигчин Kim Tae Hee-г монголчууд “Диваажингийн шат”, “Харвардад учирсан хоёр”, “Iris” зэрэг киногоор нь мэдэх бол жүжигчин Song Seung Heon-ийг “Зүрхэнд шингэсэн намар”, “Зуны үнэр”, “Зүүн зүгийн диваажин” олон ангит киногоор нь таних болсон.

Kim, Song хоёрын хамтран тоглох гэж буй “My Princess” олон ангит кино нь ирэх онд үзэгчдийн хүртээл болох юм байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж