“Harry Potter”-ын сүүлийн анги 3D-гээр гарна

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

“Harry Potter”-ын сүүлийн анги 3D-гээр гарна

Хэдийгээр “Harry Potter” цувралын сүүлийн ном болох “Deathly Hallows” киноны нэгдүгээр хэсэг театруудад 3D-гээр гарч амжихгүй боловч “Warner Brothers” компани гэрийн зурагтад зориулж, 3D хувилбарыг нь хийх болжээ. Тус компанийнхан мөн “Order of the Phoenix” болон “Half Blood Prince” ангиудыг 3D технолиогоор дахин гаргана гэдгээ мэдэгдсэн байна. Зургаа дахь ангийг хувиргах ажил хэдийнэ эхлээд байгаа гэнэ. Гэхдээ кино сонирхогчид энэ явдлыг тийм ч таатай хүлээж авахгүй бололтой. Зарим хүмүүс дөнгөж нээлтээ хийсэн киног дахин хийх нь тийм ч тохиромжтой биш бөгөөд бүр анхны ангиас нь эхлэн 3D технологи руу хөрвүүлсэн нь дээр гэж үзэж байгаа аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж