Өнөөдөр театр үүдээ нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Өнөөдөр театр үүдээ нээнэ

Улсын драмын эрдмийн театр өнөөдөр 18.00 цагаас өвөл цагийн нээлтээ хийх юм. Энэ жил театр орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ой ирэх онд тохиож байгаатай холбогдуулан Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгээр нээлтээ хийх гэж байна. Нээлтийн ёслол Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд 18.00 цагаас эхлэх юм. Энэ сар театрт 15-17-нд “Атга нөж” жүжиг, 20-21-нд “Саран хөхөө” жүжиг, 22-24-нд “Сарны цагаан цус”, 27-31-нд “Тамгагүй төр” жүжгийг тус тус тоглох юм.  

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж