Эгч дүүсийн шинэ клип гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Эгч дүүсийн шинэ клип гарлаа

Мэргэжлийн дуучдын цар, шандсыг сорьдог манай дотоодын уралдаануудын нэг бол Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай 3 толгой” дуурийн шилдэг дүрийн улсын уралдаан. Энэхүү уралдаанд оролцож түрүүлж байсан эгч, дүү дуучид болох Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нар өнгөрсөн онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Учиртай гурван толгой” дуурийг концерт хэлбэрт оруулж бүрэн хэмжээний тоглолт хийсэн нь мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлгээ авч байв.

Тус тоглолтоос хойш эгч, дүү хоёр анхны бие даасан цомгоо гаргаж, гурван клипээ үзэгчдийн хүртээл болгоод байгаа аж. “Бодол шиг өдрүүд”, “Зүүдний шувууд” зэрэг хит дуунууд нь мэргэжлийн цараагаараа өнөөгийн нийтийн дууны уран бүтээлчдээс ялгардаг гэж болно. Хамгийн сүүлд л гэхэд тэд Ардын уран зохиолч Т.Галсангийн үг, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим “Аав, ээж хоёр минь” дууг дуулж, клипжүүлсэн байна.

Хүн болгоны сонсч, аялах дуртай энэ дууг сонсохыг хүсвэл энд дарж үзнэ үү.  

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж