Азийн наадмын аялалд урья

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Азийн наадмын аялалд урья

Ази тивийн спортын 16 дахь удаагийн наадам арваннэгдүгээр сарын 11-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотноо болох билээ. Шар тивийн 40 гаруй улсын тамирчид нийт 42 спортын 472 төрлөөр өрсөлдөх бөгөөд одоогийн байдлаар манай улсаас 300 гаруй тамирчин, дасгалжуулагч, дагалдах албаны хүмүүс оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

Азийн наадам нь дэлхийд цар хүрээгээ олимпийн наадмын дараа орох томоохон, нэр хүндтэй тэмцээн бөгөөд Шар тивийн 45 улс нэгэн дээвэр дор цуглаж, спортоор өрсөлддөг юм. Харин энэ удаагийн Азийн наадмыг үзэж сонирхох хүсэлтэй спорт сонирхогчдод зориулан “Нью Жуулчин Турс” ХХК “Гуанжоу-2010” аяллыг зохион байгуулахаар болжээ.

Нээлт болон хаалтын ажиллагаа, уралдаан, тэмцээнийг үзэж сонирхох хүсэлтэй аялагчид аяллын хугацаа, үнэ тариф болон хөтөлбөрөөрөө ялгагдах дөрвөн өөр аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99909401, 99722187, 11319401 утсаар лавлана уу.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж