31,1 сая ам.доллар худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

31,1 сая ам.доллар худалдан авчээ

Гадаад валютын ээлжит дуудлага худалдаа өчигдөр Монголбанкинд болжээ. Дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас  46 сая 100 мянган ам.долларыг Монголбанкинд худалдах санал ирүүлсэн боловч  Монголбанк  31 сая 100 мянган ам.долларыг худалдан авсан юм.

Монголбанк тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал, валютын урсгал, төгрөгийн ханшийн хэт хэлбэлзэл, баримталж буй мөнгөний болон валютын бодлого зэргийг харгалзан үзэж дуудлага худалдаагаар 31,1 сая ам.доллар худалдан авах шийдвэрийг гаргасан байна. Өчигдрийн дуудлага худалдааны үеэр ам.долларын хамгийн өндөр ханш нь 1318 төгрөг байсан бол хамгийн бага ханш нь 1311,4 төгрөг байжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж