Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Овен Харгривз бэлэн

Английн Премьер лигийн наймдугаар тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд өрнөнө. Хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байгаа “Манчестер Юнайтед” энэ жил лигт шинээр дэвшсэн “Вэст Бромвич Албионтой” бямба гаригт тоглох юм. Энэ тоглолтонд “Улаан чөтгөрүүд”-ийн хагас Овен Харгривз тоглох магадлалтай байгаа аж. 2007 оноос хойш “МанЮ”-гийн төлөө хүчин зүтгэж байгаа Харгривз бэртэл гэмтлийн улмаас ихэнх тоглолтыг өнжсөөр байгаа. Өвдгөндөө авсан хүнд гэмтлээ эдгээх мэс засалд хоёр ч удаа орсон тэрбээр одоо л бэлэн болж байгаа бололтой. Хагас хамгаалагч маань энэ улирлын эхнээс тоглох хүсэлтэй байсан ч түүнд мэс засал хийсэн эмч Стидман нь хориглосон юм.
Энэ жил 29 настай түүний хувьд шигшээ багтаа дахин багтаж, туслахын тулд клубтээ эргэн ирж, хуучны тоглолтоо үзүүлэх хэрэгтэй байгаа.

Түүнийг гэмтлийг эмчилсэн Америк эмч Стидманы үзэж байгаагаар тэр одоо бэлэн болжээ. Хэдийгээр Харгривз өөрөө тоглохыг хүсч байвч эцсийг шийдвэрийг Сэр Алекс гаргах болно. Английн шигшээнхний гэмтэл бэртлийн улмаас, дасгалжуулагч Капеллод хагас хамгаалалтын байрлалд тоглогч хэрэгтэй болсон бөгөөд Овен Харгривзэд боломж олдвол тэр шигшээдээ хэрэгтэй тоглогч билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж