Кевин Дэвис илүүг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Кевин Дэвис илүүг хүсч байна

Английн шигшээд анх удаагаа дуудагдан Монтенегрогийн эсрэг тоглосон “Болтон”-ы довтлогч Кевин Дэвис шигшээдээ дахин тоглохыг хүсч байгаагаа мэдэгдлээ.

Дэвисийн хувьд Английн хөлбөмбөгийн түүхэнд сүүлийн 60 жилийн хугацаанд шигшээд анхны тоглолтоо хийсэн хамгийн ахмад тоглогч болсон билээ. Дэвис энэ жил 33 настай бөгөөд түүний өмнө 1950 онд шигшээн анхны тоглолтондоо 38 настай байхдаа орж байсан Лесли Комптон байдаг.
Дебут тоглолтоо сэлгээнээс эхлүүлсэн ч түүнд талбайд тоглох 20 минутын хугацаа олдсон юм. Хэдийгээр “Евро 2012”-ын урьдчилсан шатны G хэсгийг тэргүүлэгч багтай хуурай тэнцээ хийсэн ч Дэвист энэ тоглолт таалагджээ. Тиймээс ч тэрбээр шигшээдээ илүү олон тоглолтыг хийж тус болохыг хүсч байна.

Дэвис ч цаашид хичээн, бэлтгэлээ шаргуу хийж, Францтай хийх нөхөрсөг тоглолтонд оролцохыг хүсч байгаа аж. Тэрбээр “Шигшээн цугларалтанд өнгөрөөсөн хором бүр гайхалтай байлаа. Дэлхийн шилдгүүдтэй нэг багт тоглох гайхалтай. Надад боломж олдох үед гоол хийж багаа хожилд хүргэхийг хүссэн ч санаснаар болсонгүй. Гэхдээ бахархалтай санагдсан” хэмээн довтлогч маань өгүүлжэ.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж