Зүүн дөрвөн замын хөдөлгөөн түгжрэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Зүүн дөрвөн замын хөдөлгөөн түгжрэлтэй байна

Яг одоо нийслэлийн төвийн хэд хэдэн замын хөдөлгөөн удааширч, түгжирсэн байдалтай байна. Тодруулбал,  Сансарын тунелээс 13 дугаар хорооллын уулзвар хүртэл, 100 айлын уулзвараас Дөлгөөн нуур хүртэл, IV дэлгүүрийн уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэл, Байгалийн түүхийн музейгээс Гэсэр сүмийн уулзвар хүртэл, Гэсэр сүмийн уулзвараас Улаанбаатар банкны уулзвар хүртэл, Засгийн газрын ордны зүүн тал, Баруун дөрвөн замаас Багшийн дээдийн уулзвар хүртэл, Зүүн дөрвөн замаас Гадаад хэргийн яам хүртэлх хөдөлгөөн удааширсан байна.
Харин Засгийн газрын ордны зүүн хойд талын уулзвараас ТИС хүртэл, Зүүн дөрвөн замын уулзвараас Багшийн дээд сургуулийн уулзвар хүртэл, Нарантуул худалдааны төвийн баруун талын уулзвараас Замын цагдаагийн газрын уулзвар хүртэлх хөдөлгөөн түгжирсэн байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж