“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт, үйлдвэрлэлийн төв”-д Германы ЭСЯ-ны ажилтан өнөөдөр очиж ажлын хэрэгжилттэй танилцлаа. Тус ЭСЯ сонгон шалгаруулалтаар “Эхлэл” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт үйлдвэрлэлийн төвд тусламж үзүүлэн 10 мянган ам.долларын тоног төхөөрөмжийг бэлэглэсэн аж. Тэдгээр тоног төхөөрөмжөөр мужаан, сийлбэр, эсгий урлалын сургалтууд зохион байгуулжээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байртай, амьжиргааны эх үүсвэртэй болсон юм байна. Мөн ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Петер Штахе хэлэхдээ “Бидний төслийн ажил амжилттай хэрэгжиж хурдан хугацаанд дууссанд маш их баяртай байхын сацуу гол зорилго нь Монголын нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн амьдралыг дэмжихэд оршиж байгаа юм” хэмээв.
Дашрамд дурьдахад “Эхлэл” сургалт үйлдвэрлэлийн төвийн цех байгуулагдаад хоёр жил болж байгаа бөгөөд тус төв нь одоогийн ажлын байрны нөхцөл боломжийг сайжруулахад туслалцаа үзүүлэхийг хүсч байгаа аж.

Г.Хулан