Шалгалтанд 145 нэр төрлийн түүхий эд материал хамрагдсанаас 92 нь буюу 63.4 хувь нь баталгаажилттай, түүхий эд бүтээгдэхүүнийг технологийн горимын дагуу хадгалж байгаа нь 60 буюу 89.6 хувь байжээ. Үйлдвэрлэн гаргаж байгаа бэлэн бүтээгдэхүүнээс 104, үйлдвэрлэлд хэрэглэж байгаа малын махнаас ес, гахайн өөхнөөс хоёр нийт 116 дээж авч, хими, физик, нян судлалын 3-6 үзүүлэлтээр төв лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Лабораторийн шинжилгээний сорилын дүнгээр түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнүүд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан байна гэсэн дүгнэлт гарчээ.
Шалгалтаар ажлын байрны зай талбай хүрэлцээгүй, хүнсний үйлдвэрлэл явуулахад тохиромжгүй, технологийн урсгал зохион байгуулалт алдагдсан, үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргуулаагүй, үйлдвэрлэлд мөрдөж ажиллах технологийн бичиг баримтын бүрдэлгүй зэрэг зөрчилтэй нэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан байна. Мөн зөрчил илэрсэн байгууллагуудад албан шаардлага 22-ыг өгч, 10 аж ахуйн нэгж, нэг иргэнд 1465.0 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.