
Энэ өдөр болсон баярын хуралд аймгийн Засаг дарга Ж. Баянмөнх оролцож ахмад, өндөр настнууддаа хандан аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн талаар танилцуулан тэдэнд эрүүл энхийг хүсэн ерөөлөө. 85 насыг зооглож буй зургаан өндөр настанд жил бүр уламжлал болгон олгодог гарын бэлгээ гардуулсан бөгөөд Засаг даргын тамгын газрын жуух бичгээр гурав, Монголын ахмадын хүндэт тэмдэгээр дөрөв, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдэгээр нэг хүнийг шагнаж урамшууллаа. Энэ үеэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, сумын Засаг даргын тамгын газар зэрэг төрийн болон төрийн бус олон байгууллагаас мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлгээ гардуулж байсан юм.
А. Хулан