Гамшгаас хамгаалах тактикийн сургалт болов

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах тактикийн сургалт болов

Монгол Улсын Ерөнхий сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тусгагдсаны дагуу энэ сард Говьсүмбэр аймагт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулна.

Энэхүү сургалтыг зохион явуулах бэлтгэл ажлын хүрээнд өнгөрөгч баасан гаригт аймгийн Онцгой комисс, харьяа мэргэжлийн хэлтэс, агентлагууд, сумын онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Улаан загалмайн нийгэмлэг, төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамруулсан гамшгаас хамгаалах тактикийн сургуулийг зохион байгуулан явууллаа. Сургуулийг аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Ж. Баянмөнх удирдан явуулж төлөвлөгөөний дагуу астрономын 3 цаг, оперативийн 8 цагийн багтаамжтай, 2 үе шаттай тактикийн сургуулийг зохион байгууллаа. Үүний дараа сургуулийн талаар аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын хэлтсийн дарга нар хэрэгжүүлэн зохион байгуулж явуулсан ажлын талаархи илтгэлийг сонсон, үнэлэлт, дүгнэлт, үүрэг даалгавар өглөө.

А.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж