
урлагийг анх мөнгөний машин гэдгийг олж харсан энэ эрхэм социализмын
хүлээсээс дөнгөж гараад байсан 90-ээд оноос эхлэн мөнгө хийж эхэлсэн
байдаг. Харамсалтай нь мань эр жаргалдаа ташууран казинодож, бага
залуухан охидод байдаг хэдээ зарцуулсаар насны нар хэвийсэн хойно орох
орон ч үгүй, ханилсан хань ч үгүй хоцорсон. Тэр өндийх гэж хэдэнтээ
оролдсон авч тэр бүртээ л олсон хэдээ нөгөөх л мөрийтэй тоглоомондоо өгч
байлаа. Энэ бүхний эцэст тэрбээр хамгийн сүүлийн гарц нь гэр бүл
гэдгийг ойлгосон учраас эхнэр, хүүхэд дээрээ найр тавин очжээ. Эхнэр нь
одоохондоо нүүр өгөхгүй байгаа боловч бас хөөж зүрхлэхгүй байгаа гэнэ.
www.shudarga.mn