Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг яллаа

Английн хөлбөмбөгт ид яригдаж байгаа хамгийн гол сэдэв нь хямралд ороод байгаа алдарт “Ливерпуль” клубын эргэн тойронд үүсээд байгаа асуудал байгаа билээ.

Өрөнд баригдсан клубыг худалдан авах саналыг Америкийн “Нью Энгланд Спортс Вэнтурс” групп гаргаж, улмаар клубын удирдах зөвлөл хуралдан зөвшөөрсөн шийдвэр гаргасан ч багийн хуучин эзэд болох Жорж Жиллет, Том Хикс нар хүлээн зөвшөөрөөгүй учир асуудал хурцдаад байлаа.

Шотландын Рояал банкнаас зээлсэн 285 сая фунтын өр нэхэгдэж байхад клубыг 300 сая фунтээр худалдан авахаар болсныг эсэргүүцсэн учир Америкийн “Нью Энгланд Спортс Вэнтурс” групп болон Шотландын Рояал банк хамтран Америк эзэд болох Жорж Жиллет, Том Хикс нарын эсрэг шүүхэд зарга мэдүүлэн улмаар шүүхийн шийдвэр “Ливерпуль”-ийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн талд гарчээ.

Нэг үгээр хэлбэл, клубын хуучин эзэд Том Хикс, Жорж Жиллет нар ялагдал хүлээн,  “Ливерпуль” клуб өрнөөсөө гарч, шинэ эзэнтэй болох боломжтой болж байгаа гэсэн үг юм.

Харин тус клубын шинэ эзэн хэн байх нь бас л баттай бус байна. Асуудал хурцдаад байх үед Сингапурын тэрбумтан Петр Лим гэгч эрхэм клубыг 320 сая фунтээр худалдан авч болох тухай мэдэгдсэн юм. Клуdын удирдах зөвлөлийн тэргүүн Мартин Броунтон боломжтой бүх саналыг харгалзан үзэж байж эцсийн шийдвэрийг гаргах болно гэж мэдэгдсэн.
Энэ сарын 16-ний өдөр гэхэд “Ливерпуль”-ийн шинэ эзэн тодорсон байх юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж