FIFA-гийн тэргүүн Зепп Блаттер Лондон хотноо

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

FIFA-гийн тэргүүн Зепп Блаттер Лондон хотноо

Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Зепп Блаттер Лондон хотноо айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Их Британийн ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзжээ.

Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон, Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Зепп Блаттер нарын уулзалтын гол сэдэв хөлбөмбөгийн эх орон Англи дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн улсдаа зохион явуулах эрхийн төлөө нэр дэвшсэн асуудал байлаа.

Их Британийн ерөнхий сайдыг дагалдан Английн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Каппело, шигшээ багийн тоглогчид болох Майкл Доунинг, Адам Жонсон нар FIFA-гийн тэргүүнтэй хийх уулзалтын үеэр байлцжээ.
Мөн Англид байх хугацаанда ноён Блаттер Лондон хотын амбан захирагчтай уулзах юм.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны шинжээчдийн баг өнгөрсөн наймдугаар сард нэр дэвшигч Англи улсад ажлын айлчлал хийгээд буцсан бөгөөд Европын улсуудаас хамгийн хүчтэй нэр дэвшигчээр Англи улс нэрлэгдэж байна.

“Буурал” тивээс ОХУ болон Испани-Португаль, Нидерланд-Бельги гэсэн өрсөлдөгчид мөн далайн чанадаас АНУ хөлбөмбөгийн 21, 22 дахь удаагийн ДАШТ-ийг өөрийн улсдаа зохиох эрхийн төлөө өрсөлдөж байна.
Харин Азийн Япон, Солонгос, Катар болон Австрали зэрэг улсууд зөвхөн 2022 оны дэлхийн аваргад нэр дэвшиж байгаа юм.

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 2018 болон 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох улсуудыг 12-р сарын 2-ны өдөр тодруулна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж