Олимпийн медальтнууд үдийн зоог барив

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Олимпийн медальтнууд үдийн зоог барив

“Ivy” ресторанд олимпийн наадмын медальтнууд цуглаад байна. Монголын Олимпийн медальтнуудын холбооноос зохион байгуулж буй энэхүү чөлөөт уулзалтад олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, Монголынхоо алтан соёмбот далбааг олимпийн тэнгэрт мандуулж явсан үе үеийн шилдэг тамирчид оролцож байгаа юм.

Дашрамд сануулахад, Монголын баг тамирчид анхлан Японы нийслэл Токио хотноо 1964 онд болсон зуны XVIII олимпийн наадамд оролцож байснаас хойш нийт 12 олимпийн наадмыг ардаа үдэж, энэ хугацаанд зуны олимпийн наадмуудаас Монголын тамирчид хоёр алт, долоон мөнгө, 10 хүрэл, нийт 19 медаль хүртжээ. Түүнчлэн “Бээжин-2008” паралимпаас байт харвааны төрөлд Д.Баатаржав аваргын алтан медалийг эх орондоо авчирсан билээ.

Олимпийн медальтнууд

Алтан медальтнууд:

1.    Н.Түвшинбаяр – “Бээжин-2008”, жүдо бөх
2.    Э.Бадар-Ууган – “Бээжин-2008”, бокс

Мөнгөн медальтнууд:

1.    Ж.Мөнхбат – “Мехико-1968”, чөлөөт бөх
2.    Х.Баянмөнх – “Мюнхен-1972”, чөлөөт бөх
3.    З.Ойдов – “Монреаль-1976”, чөлөөт бөх
4.    Ж.Даваажав – “Москва-1980”, чөлөөт бөх
5.    Ц.Дамдин – “Москва-1980”, жүдо бөх
6.    О.Гүндэгмаа – “Бээжин-2008”, буудлага
7.    П.Сэрдамба – “Бээжин-2008”, бокс

Хүрэл медальтнууд:

1.    Ч.Дамдиншарав – “Мехико-1968”, чөлөөт бөх
2.    Д.Сэрээтэр – “Мехико-1968”, чөлөөт бөх
3.    Т.Артаг – “Мехико-1968” чөлөөт бөх
4.    Д.Оюунболд – “Москва-1980”, чөлөөт бөх
5.    Р.Даваадалай – “Москва-1980”, жүдо бөх
6.    Н.Энхбат – “Сөүл-1988”, бокс
7.    Н.Баярсайхан – “Барселона-1992”, бокс
8.    Д.Мөнхбаяр – “Барселона-1992”, буудлага
9.    Д.Нармандах – “Атланта-1996”, жүдо бөх
10.    Х.Цагаанбаатар – “Афин-2004”, жүдо бөх

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж