Алонсо: Бид Солонгост дайралтаа эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Алонсо: Бид Солонгост дайралтаа эхлүүлнэ

“Формула нэг”-ийн ДАШТ өндөрлөхөд ердөө гуравхан гран-при үлдээд байгаа энэ үед хэн нь аварга болох вэ гэсэн асуултанд дэлхийн хошой аварга Фернандо Алонсо таван нисгэгчид ижилхэн боломж байгаа гэдэг хариу өгчээ.

Одоогийн байдлаар “Рэд Бүлл” багийн Марк Уэббэр 220, түүний араас Фернандо Алонсо, Себастьян Веттель нар тус бүр 206 оноотой явж байгаа бол “Макларен”-ы Льюис Хэмилтон 192, Женсон Баттон 189 оноотой тав дугаар байрт бичигдэж байгаа билээ.

“Миний бодлоор аваргын төлөөх тулаан таван нисгэгчийн хувьд ижилхэн нээлттэй байгаа” хэмээн Алонсо хэлсэн байна.

Энэ жил хэн нэг нь тоглолтонд эргэн орж ирэхийг бид маш олон удаа харсан. Гэвч эдгээр нь төдийлөн удаан хугацаанд бид ердөө ганц уралдаанд л түрүүлэхэд хүснэгтийн тэргүүлэгчийн нэр солигдож байсан.

Бараг л жилйн хагаст уралдаан бүрийн дараачаар нэгдүгээрт бичигдэх нисгэгчийн нэр солигдож байсан санагдана.

Алонсо Японд болсон гараанд “Рэд Бүлл”-ийнхний ард жагсч, шагналын тавцанд гарсан. Гэхдээ түүнтэй Себастьян Веттель ойртоод ирсэн нь өрсөлдөөнийг улам бүр сонирхолтой болгож байгаа нь гарцаагүй. Нэг хэсэг нэлээд шүүмжлүүлж, азгүйгээрээ дуудуулж байсан Веттель хэдхэн уралдааны дараачаар л хүснэгтийн эхний гуравт орж ирэх боломжийг шинэ онооны систем олгосон нь гарцаагүй.

Гэвч Алонсод зөвхөн Уэбберийг гүйцэж түрүүлэх тухай л бодогдож байна.
Бид Өмнөд Солонгост дайралтаа хийнэ, яагаад гэвэл бид Уэбберийг гүйцэх ойртсон гэж Алонсо өгүүлжээ. “Феррари” улирлын төгсгөлийг гайхалтай хийдэг. Дээрээс нь түүний ур чадвар. Аварга болох боломж түүнд мэдээж байна. Авдагггүй юм аа гэхэд “Рэд Бүлл”-ийнхнийг нэлээн зовоож байж өгөх нь.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж