
Талхны хэвэнд 220 грам угаасан цагаан будаа, 210 грам ус, дөрвөн грам давс, 16 грам сахар болон 10 грам тос хийнэ. Харин машины дээд хэсэгт байрлах жор найруулах хэсэгт 50 грам улаан буудайн цардуул, гурван грам хуурай исгэгч хийгээд Start товчийг дарах юм. Талх баригч машин өөрөө цагаан будааг тээрэмдэх, гурил зуурах, исгэх, талх барих үйлдлийг автоматаар хийх ба гурван цаг орчмын дараа амттай талх бэлэн болох ажээ.
С.Цэлмэг